Нууцлалын бодлого

GEoEye sheet reader · Хувилбар 2026-09-29 · 2026 оны 9 дүгээр сарын 29

Энэхүү бодлого нь GEoEye sheet reader үйлчилгээг (цаашид «үйлчилгээ») ашиглах явцад Astro Geo (цаашид «бид») ямар мэдээлэл цуглуулж, түүнийг юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Бид хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулна.

1. Цуглуулах мэдээлэл

2. Ашиглах зорилго

Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, бусдад худалдахгүй. Танай компанийн баталсан хуудсыг OCR моделийг сайжруулахад зөвхөн компанийн тусгай зөвшөөрлөөр ашиглана (Сургалтад ашиглах зөвшөөрөл).

3. Эрх зүйн үндэс

4. Мэдээлэл боловсруулагчид ба байршил

Үйлчилгээг ажиллуулахын тулд бид дараах байгууллагуудын үйлчилгээг ашиглана. Иймд таны мэдээлэл Монгол Улсаас гадна боловсруулагдана. Нэвтрэхдээ та үүнийг тусгайлан зөвшөөрнө.

Мөн Astro Geo-гийн платформын админууд үйлчилгээг ажиллуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бүх компанийн мэдээлэлд хандах боломжтой.

5. Хадгалах хугацаа

Танай компани манай харилцагч байх хугацаанд мэдээллийг хадгална. Гэрээ дуусгавар болсноос хойш 90 хоногийн дотор мэдээллийг устгана. Хуульд илүү урт хугацаагаар хадгалахыг шаардсан мэдээллийг (жишээ нь төлбөрийн баримт) тэр хугацаанд хадгална.

6. Таны эрх

Та өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, буруу мэдээллийг засуулах, устгуулах, өгсөн зөвшөөрлөө буцаан авах эрхтэй. Хүсэлтээ teamastrogeo@gmail.com хаягаар илгээнэ үү. Нэвтрэхэд шаардлагатай зөвшөөрлөө буцаан авбал үйлчилгээг цааш ашиглах боломжгүй болно. Компанийн хуудас, түүний мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг танай компанийн админтай зөвшилцөн шийдвэрлэнэ.

7. Аюулгүй байдал

8. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ Astro Geo-д teamastrogeo@gmail.com хаягаар илгээнэ үү.

Энэ баримт бичгийг хуульчаар хянуулж байгаа төсөл хувилбар.